logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Saudi Aramco” газрын тосны зах зээл удаан хугацаанд доголдож магадгүйг анхааруулав
    Anthony Di Paola
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 11 11:50
    174

    Зургийг: Stefani Reynolds/Bloomberg

    (Bloomberg) -- Саудын Арабын Төрийн өмчит “Saudi Aramco” компанийн тохируулсан цэвэр ашиг оны эхний улиралд 26 хувиар өсөж, 33.6 тэрбум ам.доллар хүрлээ.

    Тайлант хугацаанд түүхий нефть, боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн нь тус компанийн ашиг шинжээчдийн таамгийг давахад голлон нөлөөлсөн байна. Хэдий тийм боловч "Saudi Aramco"-ийн Гүйцэтгэх захирал Ормузын хоолой бараг хаагдсантай холбоотойгоор газрын тосны зах зээлд урт хугацааны саатал гарч болзошгүйг анхаарууллаа.

    Тэрбээр “Ормузын хоолойгоор дамжих худалдааны урсгал нэн даруй сэргэвэл газрын тосны зах зээл дахин тэнцвэржихэд хэдэн сарын хугацаа шаардагдана” гэж мэдээлсэн байна. Харин худалдаа, тээвэрлэлт хэдэн долоо хоногоос илүү хугацаагаар хязгаарлагдмал хэвээр байвал зах зээл зөвхөн 2027 онд л хэвийн байдалдаа орно гэж тооцоолжээ.

    ARAMCO.png

    Саудын Араб улс хоёрдугаар сарын эцсээр дайн эхлэхээс өмнө экспортоо нэмэгдүүлж байсан бөгөөд мөргөлдөөн эхэлснээс хойш хэдхэн хоногийн дотор зарим тээвэрлэлтийг Улаан тэнгисийн Янбу боомт руу шилжүүлсэн юм. Гэхдээ тус боомтоор борлуулж буй газрын тосны хэмжээ нь дайны өмнөх үеийнхээс доогуур хэвээр байна.

    “Saudi Aramco” компани “East-West” дамжуулах хоолой зэрэг стратегийн дэд бүтцийн ачаар Ираны дайны зарим сөрөг нөлөөллийг бууруулсан ч дэлхийн эрчим хүчний системийн нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгааг Гүйцэтгэх захирал нь мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих