
Зургийг: Robbie Jay Barratt - AMA/Bloomberg
(Bloomberg) -- “Expedia Group” Ойрх Дорнодтой холбоотой аялал жуулчлалын уналтыг даван туулж, улирлын орлого нь таамгаас бага зэрэг өндөр гарсныг тайлагналаа.
Тус компани I улиралд 3.43 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Мөн шинжээчдийн дундаж таамаг болох 3.35 тэрбум ам.доллар давжээ.
Мөн “Expedia Group” II улирлын орлогоо 4.11-4.19 тэрбум ам.доллар хүргэхээр төсөөлсөн нь “Wall Street”-ийн таамгаас өндөр дүн болж байна.
Үүний зэрэгцэн тус компанийн өрсөлдөгчдийн нэг “Airbnb” Америк тивд эрэлт өндөр байгаатай холбоотойгоор бүтэн жилийн орлогын өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлж, 10-15 хувь болгожээ. Хэдий тийм боловч тус компани оны эхний улиралд 160 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан нь шинжээчдийн дундаж таамаг болох 180 сая ам.доллар хүрээгүй байна.
Түүнчлэн борлуулалт болон маркетингийн зардал нь өмнөх оны мөн үеэс 33 хувиар өсөж, 751 сая ам.доллар давсныг мэдээлжээ.