logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ болон Ираны зэвсэгт хүчин дахин харилцан гал нээснээр газрын тосны ханш өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 08 09:40
    332

    Зургийг: Bloomberg

    WTI төрлийн газрын тосны үнэ 2.3 хувиар өслөө

    (Bloomberg) -- АНУ болон Ираны зэвсэгт хүчин дахин харилцан гал нээснээр газрын тосны үнэ сэргэлээ. Сүүлийн гурван өдөр дараалан унаад байсан брент төрлийн газрын тосны ханш 2.5 хувиар чангарч, сүүлийн байдлаар баррель нь 103 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны ханш 2.3 хувиар өсөж, баррель нь 97 ам.долларт тогтворжлоо.

    АНУ-ын тэнгисийн цэрэг Ираны цохилтыг зогсоож, хариу гал нээсэн гэж тайлбарлаж байгаа аж. Хэдий тийм боловч энэ нь 10 дахь долдоо хоногтоо үргэлжилж буй дайныг эцэслэх яриа хэлэлцээний төлөвт сөргөөр нөлөөлж байна.

    Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн тэргүүн "Дайны улмаас дэлхий өдөрт 14 сая баррель газрын тос алдаж байгаа"-г мэдээллээ. Мөн "Дайн дууссаны дараа олборлолтыг сэргээх үйл явц маш удаан хугацаанд үргэлжлэх"-ийг анхааруулсан байна. 

    Cэтгэгдэл бичих