logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ болон Иран хэлэлцээрт хүрэх найдлага нэмэгдсэнээр алт, мөнгөний ханш чангарав
    Wendy Wells
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 07 10:00
    214

    Зургийг: Brendon Thorne/Bloomberg

    Сүүлийн байдлаар унц алт 4692 ам.доллароор арилжаалагдаж байна

    (Bloomberg) -- АНУ болон Иран дайныг зогсоох хэлэлцээрт хүрэх найдвар нэмэгдсэнээр газрын тосны үнэ унаж, алтны ханш гуравдугаар сарын эцсээс хойших хамгийн өндөр дүнгээр чангарсны дараа тогтворжлоо.

    Лхагва гарагт алтны ханш гурван хувиар өссөний дараа сүүлийн байдлаар унц нь 4690 ам.доллароос дээгүүр түвшинд арилжаалагдаж байна. Эрчим хүчний үнэ буурсан нь бондын өгөөжид нөлөөлж, ам.долларын ханш дайны өмнөх түвшинд хүртлээ суларлаа.

    Ираны дайн эхэлж, эрчим хүчний хямрал нүүрлэснээр алтны ханш хоёрдугаар сарын эцсээс хойш 11 хувиар унаад байгаа юм.

    Яриа хэлэлцээрт ахиц гарснаас алтнаас гадна мөнгөний үнэ лхагва гарагт 6.2 хувиар өсөж, унц нь 77 ам.доллар орчимд тогтворжоод байна.

    Үүнээс гадна Иран АНУ-ын саналыг хэлэлцэж эхэлсний дараа өмнөх арилжаагаар бараг найман хувиар унаад байсан газрын тосны үнэ тогтворжлоо.

    Брент төрлийн газрын тосны үнэ нэг баррель нь 102 ам.доллароос дээш, харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 96 ам.долларын орчимд арилжаалагдаж байна.

    Вашингтон Ормузын хоолойг шат дараатайгаар дахин нээхээр харилцан ойлголцлын санамж бичиг танилцуулаад байгаа бөгөөд үүнд Иран улс ойрын өдрүүдэд хариу өгөх төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих