
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Эрчим хүчний үнийн өсөлт эдийн засагт хүчтэй нөлөөлж эхэлснээр БНСУ-ын инфляц 2024 оны долоодугаар сараас хойших дээд түвшинд хүрлээ.
Дөрөвдүгээр сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар өссөн нь гуравдугаар сарын 2.2 хувийн өсөлттэй харьцуулахад инфляц эрчимжсэний илрэл болж байна. Хэдий тийм боловч энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын дундаж төсөөлөлтэй нийцэж байгаа юм.
Хэлбэлзэл ихтэй эрчим хүч, хүнсний бүлгийн үнийг хасаж тооцсон суурь инфляц 2.2 хувь болсон байна. Энэ нь гадаад “шок”-оос шалтгаалсан үнийн дарамт нэмэгдсэн ч суурь инфляц хяналтад байгааг илтгэж буй.
Гуравдугаар сард импортын үнэ 16 хувиар өссөн нь бараг сүүлийн 30 жил дэх хамгийн огцом дүн болж байсан юм.
БНСУ-д дөрөвдүгээр сард тээврийн зардал өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн нь инфляцад гол жин даржээ. Харин хүнс болон байр сууцны зардал 2.6 хувиар нэмэгдсэн бол гэр ахуйн бараа, үйлчилгээний үнэ 1.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
“BNP Paribas” банк БНСУ-ын бүтэн жилийн инфляцын төсөөллийг 2.2 хувиас 2.5 хувь болгон өсгөөд байгаа юм. Ираны дайн хэрхэн өрнөхөөс шалтгаалж ирээдүйн төлөвт тодорхойгүй байдал давамгайлж буйг онцолжээ.