
Зургийг: Jamie Kelter Davis/Bloomberg
(Bloomberg) -- “Rivian Automotive” компанийн Гүйцэтгэх захирал 2025 онд нийт 402.6 сая ам.доллартой тэнцэх цалин, урамшуулал авсан байна.
Үүнд 373.5 сая ам.долларын хувьцаа худалдан авах эрх, 26.6 сая ам.долларын хувьцааны урамшуулал болон 1.1 сая гаруй ам.долларын үндсэн цалин багтжээ. Энэ нь түүхэнд компаниуд Гүйцэтгэх захиралдаа олгосон хамгийн өндөр цалин урамшууллуудын нэгд тооцогдож байна.
“Rivian Automotive” өнгөрсөн оны 11 дүгээр сард Гүйцэтгэх захиралдаа 10 жилийн хугацаанд 4.6 тэрбум ам.доллар хүртэлх урамшууллын багц олгохоор шийдвэрлэсэн аж. Үүний зэрэгцээ “Tesla”-ийн хувьцаа эзэмшигчид Гүйцэтгэх захирал Илон Маскт нэг их наяд ам.долларын гүйцэтгэлийн урамшуулал олгох урт хугацааны төлөвлөгөө баталсан байна.
“Rivian Automotive”-ийн Гүйцэтгэх захирал Р.Ж. Скаринж нь 2009 онд тус компанийг үүсгэн байгуулж, 2021 онд нээлттэй компани болгожээ. Тэрбээр төлөвлөсөн урамшууллаа бүрэн авахын тулд “Rivian Automotive” нь хувьцааны ханш, үйл ажиллагааны орлого, бэлэн мөнгөний урсгал зэрэг үзүүлэлтэд тогтоосон тодорхой зорилтод хүрэх ёстой байсан аж. 2025 онд тус компани түүхэндээ анх удаа ашигтай ажилласан байна.