
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхийн хиймэл оюуны технологийн эрэлтийн ачаар БНСУ-ын экспорт эрчимжиж, оны эхний улиралд эдийн засаг нь сэргэлээ.
Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улирлаас 1.7 хувиар тэлсэн нь 2020 оны III улирлаас хойших хамгийн огцом өсөлт болж байна. Мөн 2025 оны сүүлийн улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн нь агшсантай харьцуулахад эдийн засаг сэргэж байгаагийн илрэл болж буй.
Тайлант хугацаанд чипийн экспорт нь өмнөх оны мөн үеэс 139.1 хувиар, өмнөх улирлаас гурав дахин өссөн гэж “Bloomberg Economics”-ийн шинжээчид тооцоолжээ. Мөн нийт экспорт нь сар бүр 2021 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өссөн байна. Хэдий тийм боловч Ормузын хоолойн хөдөлгөөн хаагдсан нь дэлхий даяар эрчим хүчний үнийг хөөрөгдөж, БНСУ газрын тосны импортоос ихээхэн хамааралтай улс орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа юм.
Үүний зэрэгцээ воны ханш суларсан нь дарамтыг улам нэмэгдүүлж, ирэх саруудад инфляц эрчимжиж магадгүй гэсэн болгоомжлолыг дагуулж байна.
Оны эхний улиралд воны ханш ам.долларын эсрэг тав гаруй хувиар суларч, Азийн хамгийн муу үзүүлэлттэй валют болсон юм.