logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Шинэ Зеланд болон БНЭУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр хадгалав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 08 16:30
    114

    Зургийг: Bloomberg

    Шинжээчдийн таамагласнаар Шинэ Зеландын Төв банк бодлогын хүүгээ өөрчилсөнгүй

    БНЭУ болон Шинэ Зеландын Төв банк Ираны дайн эхэлснээс хойш анхны мөнгөний бодлогын шийдвэрээ танилцууллаа. Эдийн засагчдын таамаглаж байснаар дээрх хоёр Төв банк бодлогын хүүгээ өөрчилсөнгүй.

    Энэтхэгийн Төв банк Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас рупигийн ханшийн уналтыг тогтворжуулахаас гадна дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжих сорилттой тулгараад байгаа юм. Лхагва гарагт болсон ээлжит хурлаараа “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан эдийн засагчдын таамагласны дагуу тус Төв банк бодлогын хүүгээ 5.25 хувьд хэвээр хадгаллаа.

    "Газрын тосны үнэ, геополитикийн хямралаас үүдэлтэй инфляцын эрсдэл нэмэгдсэн нь ойрын хугацаанд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж, бодлогын хүүг хэвээр үлдээх хугацааг сунгаж байна" гэж “DBS Group Holdings”-ийн эдийн засагч тодотгож байна.

    Үүний зэрэгцээ Шинэ Зеландын Төв банк мөн адил бодлогын хүүгээ өөрчлөхгүй, 2.25 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэв. Үнийн өсөлт түр зуурын шинжтэй байвал эдийн засаг идэвхжиж, инфляцын дарамт арилахын хэрээр бодлогын хүүг саармаг түвшинд аажмаар шилжүүлэхийг Шинэ Зеландын Төв банк мэдэгдэлдээ дурджээ.

    Үүнээс гадна БНСУ, Польш, Серби зэрэг хэд хэдэн улсын Төв банк энэ долоо хоногт мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулна. Тухайлбал: БНСУ-ын Төв банк баасан гарагт болох хурлаараа бодлогын хүүгээ хэвээр үлдээнэ гэсэн хүлээлт давамгайлж байна.

    Энэхүү хурал нь тус Төв банкны тэргүүн И Чан Ёны бүрэн эрхийн хугацааны сүүлийн шийдвэр болох юм. БНСУ-ын Төв банкны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Шин Хён Сун нь нөхцөл байдал маш тодорхойгүй хэвээр байгаа тул анхааралтай ажиглах шаардлагатайг онцолж байна. 

    Cэтгэгдэл бичих