logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНЭУ, БНСУ, Шинэ Зеландын Төв банк энэ 7 хоногт бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 08 11:00
    302

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    БНЭУ болон БНСУ-ын Төв банк ээлжит хурлаараа бодлогын хүүгээ хэвээр үлдээх төлөвтэй

    БНЭУ, Шинэ Зеланд, БНСУ зэрэг хэд хэдэн улсын Төв банк энэ долоо хоногт мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулах товтой байна.

    Ойрх Дорнодын дайн эрчим хүч, шатахууны үнийг хөөрөгдөж буй энэ үед Төв банкнууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглан, бодлогоо тогтвортой хадгалах магадлал өндөр байгаа юм. Тухайлбал: Шинэ Зеландын Төв банк лхагва гарагт бодлогын хүүгээ өөрчлөхгүй, 2.25 хувьд хэвээр үлдээнэ гэж дийлэнх эдийн засагчид таамаглажээ.

    Өнгөрсөн сард Шинэ Зеландын Төв банкны тэргүүн шатахууны үнийн эрс өсөлт нь бараа, бүтээгдэхүүний үнэ, цалин хөлсний хэмжээнд нөлөөлж, ерөнхий инфляцын дарамтыг эрс нэмэгдүүлэхгүй бол энэ удаагийн “шок”-ийг ажиглан, хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

    Үүнээс гадна Энэтхэгийн Төв банк Ираны дайн эхэлснээс хойших анхны мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүг хэвээр хадгална гэж шинжээчид үзэж байгаа аж. Тодруулбал: “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан 30 эдийн засагч бүгд тус улсын Төв банк бодлогын хүүг 5.25 хувьд хэвээр хадгална гэж таамагласан байна.

    Өнгөрсөн удаагийн хурлаараа Энэтхэг улсын Төв банк мөнгөний бодлогыг хэсэг хугацаанд өөрчлөхгүй байх дохио өгсөн ч түүнээс хойш эдийн засгийн төлөв байдал нэлээд бүрхэг болоод байгаа юм.

    Мөн БНСУ-ын Төв банк баасан гарагт болох хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээх хүлээлт давамгайлж байна. Энэхүү хурал нь тус Төв банкны тэргүүн И Чан Ёны бүрэн эрхийн хугацааны сүүлийн шийдвэр болох юм. БНСУ-ын Төв банкны дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч Шин Хён Сун нь нөхцөл байдал маш тодорхойгүй хэвээр байгаа тул анхааралтай ажиглах шаардлагатайг онцолж байна.

    Cэтгэгдэл бичих