logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ираны дайны нөлөөгөөр зардал нь нэмэгдсэнээр БНХАУ-ын экспортлогчид бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж эхлэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 14:20
    124

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Ачаа тээврийн зардал чиглэлээсээ хамааран 50 хүртэлх хувиар өсөөд байна

    (Bloomberg) -- БНХАУ-ын зарим экспортлогчид хүүхдийн тоглоомоос авхуулаад хувцас хүртэл бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж эхэллээ.

    Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас шатахууны хомсдол үүссэн нь түүхий эд, үйлдвэрлэлийн зардлыг хөөрөгдөж байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногоос цахим худалдаачдаас гадна бөөний нийлүүлэгч нар ч бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж эхэлснийг эх сурвалжууд мэдээлжээ.

    Газрын тосноос гаралтай түүхий эдүүд болох полиэстер, акрил мяндаснаас гадна полиуретан зэрэг хуванцар материалын үнэ Ираны дайн эхэлсэн эхний долоо хоногт 50 хүртэлх хувиар өсжээ. Түүнээс хойш үнэ нь буурсан ч дайны өмнөх үеэс 10 гаруй хувиар өндөр түвшинд хадгалагдаж буйг БНХАУ-ын ханган нийлүүлэгчид мэдээлсэн байна.

    Үүнээс гадна ачаа тээврийн зардал өссөн нь дарамт болж байгаа аж. Тээврийн үнэ 10-30 хувиар өссөн бөгөөд зарим чиглэлд 50 хүртэлх хувиар нэмэгдсэнийг экспортлогчид онцолж байна.

    Cэтгэгдэл бичих