
•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Макро
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Японы инфляц 2022 оноос хойш анх удаа Төв банкных нь зорилтот интервалаас доогуур гарав
Toru Fujioka
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 24 09:00
113
Зургийг: Ko Tsuchiya/Bloomberg
(Bloomberg) -- Цахилгааны үнийн хөнгөлөлт эрчим хүчний өртгийг бууруулснаар Японы суурь инфляц сүүлийн дөрвөн жил дэх хамгийн бага дүнгээр эрчимжлээ. Хэдий тийм боловч Ираны дайнаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт ирэх саруудад инфляцыг хөөрөгдөх магадлалтай байна.
Хоёрдугаар сард шинэ хүнсний бүтээгдэхүүний үнийг хасаж тооцсон хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн гэж Японы Дотоод хэргийн яам мэдээллээ. Энэ нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болж байна.
Түүнчлэн ерөнхий инфляц 1.3 хувь болж саарсан нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага дүн боллоо.
Cэтгэгдэл бичих