
Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
(Bloomberg) -- БНСУ-ын Төв банкны дараагийн тэргүүнээр Олон улсын төлбөр тооцооны банк буюу “Bank for International Settlements” (BIS)-д олон жил алба хашсан Шин Хён Суныг нэр дэвшүүлж байгааг тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.
"Ойрх Дорнодын дайны улмаас дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед Шин Хён Сун нь инфляцыг тогтворжуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтод хүрэх мөнгөний бодлогыг тодорхойлоход тохирсон нэгэн" гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
БНСУ-ын Төв банкны одоогийн тэргүүн И Чан Ёны бүрэн эрхийн хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 20-нд дуусна. Төв банкны дараагийн тэргүүн нь тавдугаар сарын мөнгөний бодлогын хурлыг даргалж, 2030 он хүртэл бодлого тодорхойлох юм байна.