
Зургийг: Patrick Hertzog/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Саудын Араб Ормузын хоолойн тасалдал удаан үргэлжлэх эрсдэлд бэлтгэх үүднээс урт хугацааны гэрээтэй худалдан авагч нартаа дөрөвдүгээр сарын нийлүүлэлтийг Улаан тэнгисийн Янбу боомтоор хүлээн авах хувилбарыг санал болгож байна. Хэдий тийм боловч дээрх боомтоор сарын нийлүүлэлтийн зөвхөн тодорхой хэсгийг л хүлээн авах боломжтойг “Saudi Aramco” мэдээлжээ. Нөгөө хувилбар нь Персийн булангаар газрын тос тээвэрлэх бөгөөд Ормузын хоолой хаалттай хэвээр байвал нийлүүлэлтээ огт авч чадахгүй байх эрсдэлтэйг эх сурвалжууд анхааруулсан байна.
Үүний зэрэгцээ БНХАУ-ын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр болох “Sinopec” компани Ираны дайны улмаас нийлүүлэлт тасалдсан тул үйлдвэрлэлийнхээ хурдыг сааруулжээ.
БНХАУ-ын Төрийн өмчит “Sinopec” компани үйлдвэрлэлийн гарцаа 10 орчим хувиар бууруулж байгааг эх сурвалж мэдээлсэн байна. Тус компани өдөрт 5.2 сая баррель газрын тос боловсруулдаг, гарцаа 10 хувиар танаснаар үйлдвэрлэл нь 500 мянга гаруй баррелиар буурч болзошгүй байгаа аж.