logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-д нээлттэй ажлын байрны тоо 2020 оноос хойших доод түвшинд хүрлээ
    Julia Fanzeres
    Нийтэлсэн огноо: 2026 оны 02 сарын 06 14:35
    369

    Зургийг: Allison Joyce/Bloomberg

    (Bloomberg) -- Өнгөрсөн сард АНУ-ын компаниуд 2009 оны эдийн засгийн хямралаас хойших хамгийн олон тооны ажлын байрны цомхотгол зарласныг “Challenger”, “Gray & Christmas” зөвлөхийн компанийн дата харуулж байна.

    Нэгдүгээр сард аж ахуйн нэгжүүд нийт 108 мянга гаруй ажлын байр цомхотгоно гэж мэдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 118 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

    US-JOB.png

    Нэгдүгээр сард цомхотголын тоо ийнхүү дээд түвшинд хүрсэн нь компаниуд 12 дугаар сард аль хэдийн шийдвэрээ гаргасан бөгөөд 2026 оны эдийн засгийн төлөвийг өөдрөгөөр харахгүй байгаагийн илрэл болохыг тус судалгааны байгууллагын шинжээчид онцолжээ.

    Үүний зэрэгцээ дунд хугацаанд компаниуд шинээр ажилтан авах төлөвлөгөө нь 13 хувиар буурч, 2009 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн байна.

    JOB-CUTS-GFX.png

    12 дугаар сарын байдлаар АНУ-д  нээлттэй ажлын байрны тоо 6.5 сая байсан нь 2020 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болохыг АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо онцоллоо

    Түүнчлэн нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт анх удаа ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 22 мянга давсан нь бүх төсөөллийг давсан үзүүлэлт юм.

    Cэтгэгдэл бичих