logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын металлын эрэлтийн нөлөөгөөр зэсийн үнэ бүх цаг үеийн дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 29 16:10
    678

    Зургийг: Lauren Petracca/Bloomberg

    (Bloomberg) -- Суурь металлууд 2026 оныг хүчтэй эхлүүлж буй энэ үед зэсийн үнэ дээд түвшинд хүрлээ. АНУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжих, дата төв, роботик, эрчим хүчний дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт энэхүү өсөлтийг өдөөж байна.

    Лондоны Металлын биржид зэсийн гурван сарын фьючерс гэрээний үнэ 6.7 хувиар өссөнөөр тонн нь 13,967 ам.доллар хүрлээ. Энэ он гарсаар зэсийн үнэ 12 хувиар өсөөд байна.

    Зэсээс гадна бусад голлох металлын үнэ мөн өсөлттэй байна. Тухайлбал: хөнгөн цагааны ханш сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд дөхсөн бол цайрын үнэ бараг гурван хувиар өсжээ.

    unnamed (1).jpg

    Ам.долларын ханшийн уналт, геополитикийн хурцадмал байдлын улмаас биет хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдсэн нь үүнд нөлөөлж байна.

    Хөрөнгө оруулагчид өсөлттэй зах зээлүүдэд нэн шаардлагатай металлуудад олноороо шуурч байна. “Tesla” компани энэ онд роботик болон хиймэл оюуны чиглэлд 20 тэрбум ам.доллар зарцуулахаа зарласан нь хөрөнгө оруулалтын боломжийн илрэл юм. Үүний үр өгөөжийг зэс, хөнгөн цагаан, цагаан тугалга хүртэх төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих