
Зургийг: Brett Gundlock/Bloomberg
(Bloomberg) -- БНЭУ болон Канад удааны хугацааны дараа дипломат харилцаагаа сэргээж буй энэ үед эрчим хүч, чухал ашигт малтмал нь хоёр орны худалдааны харилцааны тулгуур болно гэж Канадын Эрчим хүч, байгалийн баялгийн сайд Тим Ходжсон мэдээллээ.
Энэтхэгийн эрчим хүчний эрэлт ирээдүйд өсөх төлөвтэй байгаа нь газрын тос, байгалийн хий, чухал ашигт малтмалын арвин нөөцтэй канадын хувьд томоохон боломж гэдгийг тэрбээр онцолсон байна.
Канад дэлхийн газрын тосны зургаан хувийг үйлдвэрлэдэг ч Энэтхэг улс Канадаас газрын тосны импортынхоо нэг хүрэхгүй хувийг нийлүүлж буй юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгт 50 хувийн буюу хамгийн өндөр тарифыг ногдуулсан нь тус улсын худалдааны бодлогод хүндээр нөлөөлж байна. Үүний улмаас Энэтхэг улс БНХАУ-ын эдийн засгийн түншийн байр суурийг эргэн харж эхэлжээ.
2020 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг бүрэн хориглосон тус улс одоо БНХАУ-ын компаниудыг Засгийн газрын тендерт оролцохыг ч зөвшөөрч магадгүй байна.