logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    БНСУ-ын экспорт 2025 онд 3.8 хувиар өсөж, түүхэндээ анх удаа $700 тэрбум давав
    Heesu Lee, Soo-Hyang Choi
    Нийтэлсэн огноо: 2026 оны 01 сарын 02 15:25
    665

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    БНСУ-ын хагас дамжуулагчийн экспорт XII сард 43.2 хувиар өссөнөөр нийт экспорт нь 8.7 хувиар тэлжээ

    (Bloomberg) -- 2025 онд хагас дамжуулагчийн эрэлт өндөр байснаар БНСУ-ын экспорт өмнөх оноос 3.8 хувиар өсөж, 710 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрснийг тус улсын Худалдааны яам мэдээллээ.

    Харин 12 дугаар сарын үзүүлэлтийг харвал тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар өсжээ. Тухайлбал: хиймэл оюун болон дата төвийг чиглэсэн хөрөнгө оруулалт эрчимжсэнээр хагас дамжуулагчийн экспорт нь 43.2 хувиар өссөн байна.

    Жилийн дүнгээр буюу 2025 онд хагас дамжуулагчийн нийт экспорт 22.2 хувиар өсөж, 173 тэрбум ам.доллар хүрчээ.

    БНСУ-аас БНХАУ-д хийсэн нийт экспорт 2025 онд 10.1 хувиар өссөн бол АНУ-д 3.8 хувиар, Ази, Номхон далайн бүсэд 27.6 хувиар, Ойрх Дорнодод хийсэн экспорт 25.5 хувиар тус тус өссөн байна.

    БНСУ-ын экспортын өсөлт үргэлжилж буй нь АНУ-тай хийсэн урт хугацааны худалдааны хэлэлцээний дараах дарамтыг тодорхой хэмжээгээр зөөлрүүлж байгааг шинжээчид тодотголоо.

    АНУ-аас БНСУ-ын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан тарифыг  аравдугаар  сард 15 хувь болгон бууруулсан ч  энэ нь Дональд Трампын засаг захиргааны өмнөх үеийн түвшнээс өндөр хэвээр байна.

    Cэтгэгдэл бичих