
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
(Bloomberg) -- Дани улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах амлалтаараа Их Британийг гүйцэж, дэлхийн хамгийн амбицтай зорилт дэвшүүлэх гэж байна.
Тус улсын Уур амьсгалын сайд Ларс Аагард Засгийн газар 2035 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 1990 оны түвшнээс 82 хувиар бууруулах зорилтыг өргөн барихаар төлөвлөснийг мэдээлжээ. Энэ нь Их Британийн амлалтаас нэг нэгж хувиар өндөр дүн юм.
Дээрх амлалтыг биелүүлэхийн тулд Данийн Засгийн газар жилд 620 сая ам.доллар төсөвлөхөд бэлэн буйг тэрбээр мөн онцолж байна.
Үүнтэй харьцуулахад Европын Холбоо нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 66.3 хувиас 72.5 хувиар бууруулах зорилтоо НҮБ-д өргөн барьсан юм. Хэдий тийм боловч БНЭУ, Саудын Араб зэрэг бусад томоохон эдийн засагтай улс одоогоор шинэ амлалтаа танилцуулаагүй байна.
John Ainger