
Зургийг: Adam Gray/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхийн хамгийн том хандивлагчид уур амьсгалын өөрчлөлтийн хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөөллийг бууруулах санаачилгад ирэх гурван жилд 300 сая ам.долларын санхүүжилт олгохоо амлалаа.
Уур амьсгал, эрүүл мэндийн чиглэлийн санхүүжүүлэгчдийн эвсэл гэж нэрлэгдээд буй уг санаачилгад “Rockefeller Foundation”,” Gates Foundation” зэрэг найман байгууллага санхүүжилт олгохоо зарласан байна. Ирээдүйд 35 байгууллага энэхүү санаачилгад нэгдэх төлөвтэй байгаа аж.
Дээрх хүчин чармайлт нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй ирээдүйд өсөн нэмэгдэх сөрөг үр дагавраас хүн төрөлхтнийг хамгаалахад чиглэнэ. "The Lancet" эрүүл мэндийн сэтгүүлийн жилийн тайланд хэт халалтын улмаас дэлхий даяар нэг минут тутамд бараг нэг хүн амиа алдаж байгаа гэж тооцоолсон байна.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гал түймэр, хар шуурга зэрэг нь нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгааг онцолсон юм.
Emma Court