logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АҮЭБЯ: Толгойт өртөөнд 3600 орчим тонн АИ-92 автобензин орж ирсэн, түгээлт хийгдэж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 27 15:05
    268

    Зургийг: С.Батсайхан

    Г.Дамдинням: Цаашид Шивээ Хүрэн, Ханги боомтоор шатахуун импортлох шаардлагатай

    Даваа гарагийн байдлаар улсын хэмжээнд нийт 54 вагон буюу 3600 орчим тонн АИ-92 автобензин орж ирсэн, түгээлт хийгдэж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.

    Монгол Улсын нийлүүлэлтийг хангадаг Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засвар, тохируулгын ажил дууссан, ням гарагт тус үйлдвэрээс 65 вагон АИ-92 автобензин ачигдсан. Мөн даваа гарагт 79 вагон ачигдаад буйг тэрбээр онцоллоо.

    Түүнчлэн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт энэ даваа гарагт  хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх лхагва гарагт орж ирнэ. БНХАУ-аас 11 дүгээр сард нийт 15,500 тонн АИ-92 автобензин авахаар захиалсныг тодотгов.

    Мөн "Монгол Улсын шатахууны хоногийн хэрэгцээ 2000 тонн байдаг, одоогийн нөөц 2000 тонноос илүү байгаа. Сүүлийн дөрөв хоногт нийлүүлэлт эрс нэмэгдсэн" гэж онцлов.

    Одоогоор БНХАУ-аас зөвхөн Замын-Үүд боомтоор шатахуун авдаг. Тус боомтын хүчин чадлын хувьд хамгийн ихдээ Covid-19 цар тахлын үед сардаа 42 мянган тонныг сэлгэн ачиж байжээ.

    Цаашид Шивээ Хүрэн, Ханги боомтоор АИ-92 автобензин импортлох гэрээ хэлцэл хийх зайлшгүй шаардлагатайг салбарын сайд онцолж байна. Мөн ирээдүйд ногоон буюу цахилгаан, хийн автомашинуудыг дэмжих хуулийн төсөл боловсруулаад байгаагаа мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих