logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминааа
    Он гарсаар Монгол Улс 743,000 жуулчин хүлээн авч, өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс давжээ
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 24 16:30
    167

    Зургийг: С.Батсайхан

    Олон улсын хэмжээнд өдөрт 145 мянган хүн Монгол руу чиглэсэн нислэг хайдаг

    Монгол Улс оны эхнээс аравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд олон улсаас 743 мянга гаруй жуулчин хүлээн аваад буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.  

    Олон улсын хэмжээнд өдөрт 145 мянган хүн Монгол руу чиглэсэн нислэг хайдаг тул Засгийн газар, хувийн хэвшил маркетингаар дамжуулан энэхүү органик эрэлтийг жуулчин болгон хөрвүүлэх боломжтойг Ази, Номхон далайн Аялал жуулчлалын холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Алекс Рейнер онцолж байв.

    Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшил маркетингаар дамжуулан энэхүү органик эрэлтийг жуулчин болгон хөрвүүлэх боломжтойг тэрбээр онцолж байна. Хэдий тийм боловч Монгол Улс руу ирэх нислэгийн суудлын нөөц 1.2 сая байгаа нь цаашид өсөлтийг хязгаарлах эрсдэлтэй байгаа аж. 

    Монгол Улсад агаарын тээврийн дотоодын гурав, гадаадын 19 компани олон улсын нислэг үйлдэж байна. Дотоодын зах зээлд агаарын тээврийн компаниудын дунд өрсөлдөөн эрчимжсэнээр Чингис хаан олон улсын нисэх буудлын ачаалал эрс нэмэгдсэнийг “Хүннү эйр” компанийн дэд Ерөнхийлөгч Ц.Төрболд онцоллоо.

    Тус компани орон нутгийн нисэх онгоцны буудлуудаас олон улсын нислэг үйлдэх стратеги баримталж байгаа аж. Тухайлбал: ирэх 12 дугаар сараас Ховд аймгийн нисэх буудлаас БНХАУ-ын Өрөмч хот руу долоо хоногт хоёр удаа хуваарьт нислэг үйлдэхээр төлөвлөж буйг мэдээлэв. 

    Cэтгэгдэл бичих