
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Чип, цахилгаан эд ангийн нийлүүлэлт нэмэгдсэнээр Японы экспорт сүүлийн таван сард анх удаа өссөн үзүүлэлттэй гарлаа. Хэдий тийм боловч Дональд Трампын тарифын улмаас АНУ-д нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний хэмжээ буурчээ.
Японы экспорт есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөн байна. Тухайлбал: хагас дамжуулагч, цахилгаан эд ангийн нийлүүлэлт 12.6 хувиар өссөн нь экспорт сэргэхэд гол жин дарж байна. Мөн шатах түлшний нийлүүлэлт нэмэгдсэн нь өсөлтөд давхар нөлөөлснийг тус улсын Сангийн яам онцоллоо. Гэхдээ өнгөрсөн сард Японоос АНУ-д хийх экспорт 13.3 хувиар буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ.
АНУ есдүгээр сарын дундуур Японы автомашинд ногдуулах тарифаа 27.5 хувь байсныг 15 хувь болгож бууруулсан ч экспортын дүн уналттай хэвээр байгаа аж. Дональд Трампын засаг захиргаа автомашинаас гадна бусад олон нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд адил түвшний тариф ногдуулсан юм.
Yoshiaki Nohara