logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын том хотууд зохицуулалтаа сулруулсан ч орон сууцны үнийн уналт үргэлжилж байна
    Нийтэлсэн огноо: 2025 оны 10 сарын 21 11:00
    428

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын 70 хотод шинэ орон сууцны үнэ сүүлийн 11 сарын хамгийн өндөр дүнгээр буурав

    (Bloomberg) -- БНХАУ-ын томоохон хотууд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлсэн ч есдүгээр сард тус улсад орон сууцны үнийн уналт улам эрчимжлээ. Тодруулбал: Төрөөс хөнгөлөлт олгодог орон сууцуудыг эс тооцвол БНХАУ-ын 70 хотод шинэ орон сууцны үнэ наймдугаар сараас 0.41 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн 11 сарын хугацаанд хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болж буйг тус улсын Үндэсний статистикийн товчооны тайлан харуулж байна.

    Түүнчлэн хуучин орон сууцны үнэ 0.64 хувиар буурсан нь сүүлийн нэг жилийн хамгийн огцом уналт боллоо. БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд үргэлжилж буй нь эдийн засгийнх нь өсөлтийг сулруулж байгаа юм.

    CHINA-HOME.png

    "Орон сууцны үнэ 2027 оноос өмнө сэргэх магадлал маш бага" гэж “Pantheon Macroeconomics”-ийн шинжээчид тооцоолж байна. Хэдий тийм боловч Бээжин хотод шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол Шанхайд 0.3 хувиар өсжээ. Энэ нь эдгээр хот наймдугаар сард орон сууц худалдан авахтай холбоотой журмуудыг зөөлрүүлсэнтэй холбоотой аж.

    Cэтгэгдэл бичих