
Зургийг: Alessia Pierdomenico/Bloomberg
(Bloomberg) -- Худалдааны дайн намжиж, АНУ-ын Засгийн газрын тэг зогсолт дуусах төлөвтэй байгаа энэ үед алтны үнийн өсөлт үргэлжилсэн хэвээр байна.
Дональд Трамп АНУ болон БНХАУ-ын харилцаа дахин хэвийн болох боломжтой гэсэн бол АНУ-ын Үндэсний эдийн засгийн зөвлөлийн Тэргүүн Кевин Хассет Засгийн газрын тэг зогсолт энэ долоо хоногт дуусаж магадгүй гэж мэдэгджээ.
Дээрх мэдээлэл нь найдвартай хөрөнгө оруулалтын эрэлтийг тогтворжуулах ёстой ч баасан гарагт алтны ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрч, унц нь 4,381.52 даваад байна.
Сүүлийн байдлаар алтны спот ханш 2.6 хувиар өсөж, унц нь 4361.55 ам.доллароор арилжаалагдаж байна. Алтны ханш есөн долоо хоног дараалан өссөн төдийгүй энэ он гарсаар 65 хувиар өсөөд байгаа юм.
Yvonne Yue Li