
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
Гар утасны төлбөрийн хөнгөлөлтийн нөлөөлөл арилж, хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнөөр есдүгээр сард БНСУ-ын инфляц эргэн эрчимжлээ.
"SK Telecom" компани хэрэглэгчдийнхээ дата мэдээллийг алдсантай холбоотойгоор гар утасны төлбөрийг 50 хувиар хөнгөлснөөр наймдугаар сард инфляцын эрч саараад байсан юм.
Харин өнгөрсөн сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өссөн нь БНСУ-ын Төв банкны зорилтот түвшнийг 0.1 нэгж хувиар давсан үзүүлэлт боллоо. Хүнс, ус, ундааны бүлгийн үнэ 3.3 хувиар, боловсролын үйлчилгээний үнэ хоёр хувиар өссөн нь гол жин даржээ.
БНСУ-ын улс төрчид АНУ-ын тарифын нөлөөллийг буруулахаар эдийн засгаа дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэх эсэхийг хэлэлцэж буй энэ үед инфляц нь ийнхүү эрчимжсэн нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.