logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУХБ: Монголын чухал ашигт малтмалын салбарын ажиллагчдын цалин бусад салбарынхаас 74 хувиар илүү
    Нийтэлсэн огноо: 2025 оны 09 сарын 30 16:00
    561

    Зургийг: Taylor Weidman/Bloomberg

    Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын цалин 5.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 85.6 хувиар өндөр үзүүлэлт болж байна

    Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага чухал ашигт малтмалын нийлүүлэлтээр Ази, Номхон далайн бүс нутагт тэргүүлэгч Монгол, Индонез, Филиппин улсын металлын хүдэр олборлолтын салбарт 770 мянган хүн ажиллаж байна гэж тооцоолсон байна.

    Монгол Улсын металлын хүдрийн олборлолтын салбарын туслах ажиллагчдын цалин хөлс бусад салбарынхаас 59 хувиар өндөр байгаа бол Филиппинд энэ салбарын цалин хөлс харьцангуй бага буюу бусад салбарынхаас 12 хувиар өндөр байгаа аж.

    Монгол Улсын тухайн салбарын ажилтнуудын 90-ээс дээш хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг бол Индонез улсад ердөө зургаан хувь нь хамрагдаж байгааг судалгаанд онцолжээ.

    Үндэсний Статистикийн хорооны 2025 оны II улирлын тайлангаас харвал уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын цалин 5.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 85.6 хувиар өндөр үзүүлэлт болж байна.

    Филиппин улсын хувьд энэ салбарын ажлын байрны 70 хувийг ур чадвар бага шаарддаг, биеийн хүчний ажил эзэлж байгаа аж. Харин Монгол Улсад ажлын байрны ердөө долоон хувийг биеийн хүчний ажил эзэлж байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас Монгол Улс нь мэргэшсэн, ур чадвартай боловсон хүчнээр хангагдсан ч эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, тогтвортой ажлын дадал зуршилд анхаарах шаардлагатайг тодотгожээ.

    Дэлхий даяар чухал ашигт малтмалын эрэлт өсөж буй энэ үед Монгол Улс ур чадвартай ажиллах хүч, хөдөлмөрийн аюулгүй байдал, албан ёсны хөдөлмөр эрхлэлтийг хангаснаар нийлүүлэлтийн сүлжээнд илүү хүчтэй байр суурь эзлэх боломжтойг дурдаж байна.

    Cэтгэгдэл бичих