logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    ЗГ: Эрчим хүчний үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж, бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 21 15:45
    1104

    Зургийг: С.Батсайхан

    Эрчим хүчний салбар 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна гэж ЭХЗХ мэдээлэв

    Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй эрчим хүчний реформыг хийхийн тулд тарифын шинэчлэл хийж, эхний ээлжид одоогийн бодит өртгөөр алдагдалгүй байх хэмжээнд хүргэхээр Засгийн газар төлөвлөж буйг Шадар сайд Т.Доржханд мэдээллээ.

    Цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаагаас эрчим хүчний салбар 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байсан юм.

    Засгийн газар дунд хугацаандаа Төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийж, нээлттэй олон нийтийн компани болгоно. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй тул ирээдүйд эрчим хүч экспортлогч улс болохын тулд бодлогоо урт хугацаандаа энэ чиглэлд уялдуулна гэдгээ Шадар сайд тодотгов. Хамтарсан Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт туссан 10 гаруй мега төслийг хэрэгжүүлэх суурь нь эрчим хүчний реформ гэдгийг мөн онцоллоо.

    Үүнээс гадна Шинэ сэргэлтийн бодлого болон яамдын үйл ажиллагааг уялдуулахын тулд дэд хороо байгуулаад байгаа бөгөөд тус хороо нь эрчим хүчний шинэчлэл хийх, мега төслүүдийг хөдөлгөх, үнэ тарифыг өөрчлөх зэрэг ажлыг хариуцах юм байна.

    Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 2023 онд 11 тэрбум киловатт цаг байснаас 77.7 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 22.3 хувийг импортоор худалдаж авсныг Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих