logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    АПУ ХК-ийн цэвэр ашиг оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсөж, ₮108 тэрбум хүрлээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 09 11:35
    654

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    АПУ компанийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нэг их наяд төгрөг болоод байна

    АПУ ХК-ийн цэвэр борлуулалтын орлого оны эхний хагас жилийн байдлаар 649 тэрбум төгрөг хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25.2 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсөж, 108 тэрбум төгрөг хүрсэн нь онцлох үзүүлэлт болж байна.

    Борлуулалтын орлогын өсөлт нь сүү, сүүн бүтээгдэхүүн, ус ундаа болоод “Дижитал концепт” ХХК болон экспортын борлуулалтын өсөлтөөс хамаарсан гэдгийг АПУ ХК онцоллоо.

    Инфляц болон гадаад валютын ханшийн өсөлт нийлүүлэлтийн гинжин сүлжээний үнийн өсөлтөөс хамаарч түүхий эд материалын үнэ өссөнийг мэдээлсэн юм. Ингэснээр бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөхөд шууд нөлөөлснийг тодотгов.

    Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 15.5 хувиар буурсан бөгөөд сүүлийн арилжаа хаахад 1014 төгрөг байна.

    АПУ ХК-ийн хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд гаруй төгрөг байгаа юм. Оны эхний хагас жилийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр Монголын Хөрөнгийн биржид дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ.

    Монголын Хөрөнгийн биржийн тайлангаас харахад I-VI сард АПУ компанийн 4.7 сая ширхэг хувьцаанд 4.8 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Арилжааны үнийн дүнгийн идэвхээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих