logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Гадаад валютын нөөц $4.83 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас $300 саяар буурав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 05 10:15
    1787
    Зургаадугаар сард гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа

    Гадаад валютын нөөц зургаадугаар сарын эцэст 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 2.94 хувиар буурлаа. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.17 хувиар өссөн ч оны эхнээс 1.68 хувиар буурсныг Монголбанк мэдээлэв.

    Тавдугаар сард 5.18 тэрбум ам.доллар болж түүхэн дээд түвшиндээ дөхөөд байсан гадаад валютын нөөц ийнхүү 300 орчим сая ам.доллароор буурчээ.

    Өнгөрсөн сард Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар нийт 616.8 сая ам.долларын спот арилжаа хийснээ мэдээлсэн юм. Валютын нөөц өмнөх сараас 300 орчим сая ам.доллароор буурсан ч төгрөгийн ам.доллартой харьцах ханш өөрчлөлтгүй 3381-ийн түвшинд тогтвортой хадгалагджээ.

    Зургаадугаар сард гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх саруудаас өссөн дүнтэй байна.

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар банкнуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг гурван нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх шийдвэр гаргасан юм. Энэхүү шаардлага нь 2021 оноос хойш 18 хувиар тогтоогдож байв. Үүнээс өмнө 2020 онд валютын нөөц 4.3 тэрбум ам.доллароор хэмжигдэж байх үед дээрх шаардлага өнөөгийнхтэй ижил буюу 15 хувьтай байжээ.

    Cэтгэгдэл бичих