•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Компанийн мэдээ
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
Б.Энхжин
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
Б.Энхжин
“Сүү” ХК оны эхний хагас жилийн цэвэр ашгаас ₮3.6 тэрбумыг ногдол ашигт хуваарилна
Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 20 10:20
562
Зургийг: suu.mn
“Сүү” ХК: Нэгж хувьцаа бүрд 10.6 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна
“Сүү” ХК 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгийн 30 хувь буюу 3.6 тэрбум төгрөгийн ногдол ашигт хуваарилахаар шийдвэрлэлээ.
Нэгж хувьцаа тус бүрд 10.6 төгрөг тооцож ногдол ашиг хуваарилах юм байна. Тус компанийн цэвэр ашиг тайлант хугацаанд өмнөх оны мөн үеэс 37 хувиар өсөж, 12.2 тэрбум төгрөг хүрснийг тайлагнаж байсан юм.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг есдүгээр сарын зургааны өдрөөр тогтоож, 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
"Сүү" компанийн нэгж хувьцааны ханш он гарсаар 23.5 хувиар өсөөд байгаа юм. Хувьцааны ханшаар илэрхийлэх зах зээлийн үнэлгээ нь 146.5 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.
Cэтгэгдэл бичих