logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Гадаад худалдаа I-VII сард $2.9 тэрбумын ашигтай гарав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 08 09:35
    448

    Зургийг: Xinhua

    Нүүрсний экспорт оны эхний долоон сард 46.1 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 35.5 хувиар өслөө

    Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний долоон сард 15.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 14.2 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Харин гадаад худалдааны ашиг 2.9 тэрбум ам.доллар хүрээд байна.

    Экспортын бараа, бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар, импорт 27.6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

    Экспортын гол түүхий эд нүүрсийг аваад үзвэл эхний долоон сард нийт 46.1 сая тонн чулуун нүүрс экспортолсон нь 2023 оны мөн үеэс 35.5 хувиар өсжээ. Үнийн дүнгийн хувьд 5.3 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 57.9 хувийг бүрдүүлж байна.

    Энэ онд нүүрсний экспортыг 78 сая тонн хүргэнэ гэж 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд тусгаад байгаа юм. Нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж буй ч хилийн үнэ дундаж үнэ буурах хандлага ажиглагдаж байна.

    “Биет хэмжээний өсөлтийн өөдрөг төсөөллөөс үүдэн экспортын орлого дээр тулгуурлан тооцдог эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, зарлага зэрэг нь хэт өөдрөг болох гээд буй”-г Эдийн засагч Н.Энхбаяр онцолж байлаа. 

    Cэтгэгдэл бичих