logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Анхбаяр
    Сонгуулийн жилд авлига, албан тушаалын гэмт хэрэг 9.5 хувиар өсөж, хохирол нь ₮2.2 их наяд давжээ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 04 15:35
    347
    Авлига, албан тушаалын хэргийн 79 хувийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг эзэлж байна

    Авлига, албан тушаалын хэрэг 2024 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 9.5 хувиар өссөнийг Монгол Улсын Ерөнхий Прокурорын Газар мэдээллээ. Нийт 1366 хэрэгт прокурорын байгууллага хяналт тавьснаас 167 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тухайлбал:

    • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 120
    • Хахууль авах 53
    • Хахууль өгөх 56
    • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Авлигын гэмт хэргийн улмаас 2.2 их наяд төгрөгийн хохирол учирсан нь улсын төсвийн оны эхний таван сарын орлогын бараг 1/6-тэй тэнцэж байна.

    “Transparency International”-ийн судалгаагаар Монгол Улс 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж буй 10 улсын нэг болоод байгаа. Мөн Засгийн газар төсвийн хэт үрэлгэн бодлого хэрэгжүүлснийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс шүүмжилж байв.

    Авлига, албан тушаалын гэмт хэргийн 79 хувийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг эзэлжээ. 

    “Үе үеийн Засгийн газар авлигатай тэмцэхийн тулд ерөнхийдөө хоёр л чиглэлд голлон анхаардаг. Энэ нь Эрүүгийн хуульд заасан ялын бодлогод өөрчлөлт оруулах, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байгаа улс төрд нөлөө бүхий этгээдийг баривчлах явдал байдаг. Ийм арга хэмжээ нь авлигатай тэмцэх бүрэн цогц арга хэмжээ биш” хэмээн "Transparency International"-ийн зөвлөх Д.Тэгшбаяр Bloomberg TV Mongolia-д ярилцлага өгөхдөө онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих