logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Япон улсын ДНБ 2 улирал дараалан агшив
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 15 14:15
    138

    Зургийг: Noriko Hayashi/Bloomberg

    Японы эдийн засаг өнгөрсөн оны IV улиралд 0.4 хувиар агшиж, шинжээчдийн таамгаас тааруу гарлаа

    Дотоодын сул эрэлтийн улмаас Япон улсын эдийн засаг хоёр дахь улиралдаа дараалан агшиж, албан ёсоор уналтын бүсэд орсон нь шинжээчдийн таамгаас зөрсөн үйл явдал болов. Дэлхийн гурав дахь том эдийн засагтай орны байр сууриа өнгөрсөн онд ХБНГУ-д алдаад байсан тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн улиралд жилийн дүнгээр 0.4 хувиар буурсан байна.

    JAPAN-GDP.png

    Ингэснээр Япон улсын Төв банк сөрөг утгатай мөнгөний бодлогоо дуусгавар болгоно гэсэн хүлээлттэй байсан эдийн засагчид дахин тодорхойгүй байдалтай нүүр тулж байна. Өнгөрсөн сард судалгаанд оролцсон эдийн засагчдын дийлэнх нь Японы Төв банк бодлогын хүүгээ 2007 оноос хойш анх удаа өсгөх циклийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ гэсэн төсөөлөлтэй байжээ.

    Үүнээс гадна Япон улс дефляциас гарахад тун ойртсоныг тус улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдлээ. Тус улсын Засгийн газар болон Төв банкных нь бодлого хоорондоо нийцэж байгааг дээрх мэдэгдэл харуулж байна.

    Япон улсын эдийн засаг хоёр улирал дараалан агшсаныг танилцуулахаас өмнө Засгийн газар нь эдийн засаг дефляци руу буцах эрсдэл байгаа эсэхийг тодорхойлох шатандаа байна гэж мэдээлж байсан юм.

    Үнийн өсөлт Японы Төв банкны зорилтот түвшнээс 21 сарын турш дээгүүр хадгалагдсан ч эрсдэл удаан үргэлжилж магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Япон улс дефляцийг давснаа зарлах гэж яарахгүй байна гэдгийг онцолж байна.

    Арилжаанд оролцогчдын хувьд иений ханш үргэлжлэн буурч, Японы Засгийн газар интервенц хийх магадлал үүссэнээр богино хугацаатай иений фьючерс хэлцлийн тоо сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрлээ.

    АНУ-ын инфляцын түвшин хүлээлтээс өндөр дүнгээр өссөний дараа иений спот ханш нэг хувиар суларсан байна.

    Японы Олон улсын асуудал эрхэлсэн Сангийн дэд сайд  Масато Канда “Японы эрх баригчид шаардлагатай бол зохих арга хэмжээ авахад бэлэн байна” гэж мэдэгджээ.

    Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт агшсаныг мэдээлсний дараа Азийн хөрөнгийн захын арилжаагаар иений ханш 0.2 хувиар чангарч, 150.34 болоод байна.

    Cэтгэгдэл бичих