logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Төмөр замаар I-VII сард 24.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 06 10:00
    274

    Зургийг: С.Батсайхан

    Төмөр замын зорчигч тээвэр оны эхний долоон сард 1.2 сая болж, өмнөх оноос 10.1 хувиар буурав

    Төмөр замын тээврээр оны эхний долоон сард нийт 24.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.3 хувиар өссөнийг Зам, Тээврийн яам мэдээллээ. 

    Зөвхөн долоодугаар сард 3.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс дотоодын ачаа 1.7 сая тонн болж, өмнөх оны долоодугаар сараас 16.1 хувиар, импортын ачаа 357.9 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар, экспортын ачаа 957.3 мянган тонн болж, өмнөх оноос 13.2 хувиар өсжээ. Харин дамжин өнгөрсөн ачаа 445.6 мянган тонн болж, 2.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Өссөн дүнгээр оны эхний долоон сард төмөр замаар тээвэрлэсэн импортын ачаа 2.2 сая тонн болж, өмнөх оноос 9.3 хувиар өссөн бол экспортын ачаа тээвэр 6.4 сая тонн болж, 2.4 хувиар буурчээ. Нийт ачаа тээврийн 18.8 сая тонн буюу 75.6 хувийг Улаанбаатар төмөр замаар тээвэрлэсэн байна.

    Зорчигч тээврийн хувьд оны эхнээс өссөн дүнгээр төмөр замаар нийт 1.2 сая хүн зорчсон нь өмнөх онтой харьцуулахад 10.1 хувиар буурсан аж. Үүнээс олон улсад 21 мянган зорчигч зорчсон нь 94.2 хувиар өссөн бол орон нутагт 1.1 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурчээ.

    Долоодугаар сард төмөр замаар 190.6 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар буурсныг салбарын яам онцолж байна. Харин олон улсад 5.8 мянган зорчигч зорчсон нь хоёр дахин өссөн үзүүлэлт болсон бол орон нутагт 184.8 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар буурлаа.

    Орон нутгийн галт тэрэгний тасалбарын үнэ нэмэгдсэнээс гадна иргэд автомашинаар зорчиж байгаа нь төмөр замаар зорчигчдын тоо буурахад голлон нөлөөлснийг тайланд онцолжээ. 

    Cэтгэгдэл бичих