logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Топ-20 индекс 2 дахь удаагаа 50 мянган нэгжийн түвшнийг давав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 05 09:30
    243

    Зургийг: С.Батсайхан

    МХБ: АПУ ХК оны эхний хагас жилийн ногдол ашигт 58.5 тэрбум төгрөг хуваарилна

    Топ-20 индекс 50228 нэгж хүрч, хоёр дахь удаагаа түүхэндээ 50 мянган нэгжийн түвшнийг даваад байна бол хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 12.3 их наяд төгрөг даваад байна. Үүнээс өмнө буюу долоодугаар сарын 31-ний өдөр анх удаа 50 мянган нэгжийг давсан юм.

    Баасан гарагийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 833.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 851 мянга 159 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол есөн компанийн ханш тогтвортой байлаа.

    “Дархан хөвөн” ХК (DAH +15.00%), “Крипто үндэстэн” ХК (CNF +12.70%), “Бодь даатгал” ХК (BODI +9.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жуулчин дюти фрий” ХК (SUL -14.61%), “Ремикон” ХК (RMC -8.62%), “Төрийн банк” ХК (SBM -1.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

    Үүнээс гадна АПУ ХК нэгж хувьцаанд 55 төгрөг, нийт 58.5 тэрбум төгрөгийг энэ оны эхний хагас жилийн  ногдол ашигт хуваарилахаа мэдээлсэн байна.

    Cэтгэгдэл бичих