logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эцэслэн баталлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 28 10:20
    278

    Зургийг: parliament.mn

    Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг эцэслэн батлах санал хураалтад оролцсон 111 гишүүнээс 74 нь дэмжжээ

    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа. Санал хураалтад оролцсон 111 гишүүнээс 74 нь буюу 66.7 хувь нь дэмжсэнээр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байна.

    “Монгол Улсын зэсийн ордуудыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн байршлыг эцэслэн тогтоож,  эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг хийж хэрэгжүүлнэ” гэж өөрчлөн найруулах саналыг Төрийн Байгуулалтын Байнгын Хорооноос дэмжээд байсан юм.

    Үүнээс гадна “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахаар болсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих