logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны төсвийн тодотгол, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 15 15:20
    657

    Зургийг: parliament.mn

    УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

    УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан 2024 оны Төсвийн тодотгол, дагалдах хуулиуд, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр зэргийг хэлэлцэхээр байгаа юм.

    2024 оны төсөвт тодотгол хийж байгаа нь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа мега төслүүдийн ажлыг шууд эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэж байгааг Засгийн газар тодотгож байна.

    Байнгын хороодын хуралдааны үеэр ирэх дөрвөн жилд татвар буурах эсэх, түүнд ямар өөрчлөлт гарах талаар гишүүд Засгийн газраас асуулт асуухад,  нэмэгдүүлэх чиглэлд бус бууруулах, цогцоор нь шинэчлэх бодлого хийнэ гэж Монгол Улсын Тэргүүн шадар сайд хэлсэн байна.

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганы нээлтийн үеэр "Ес дэх удаагийн Парламент нь хууль тогтоомжийн давхардлыг байхгүй болгох, хүний эрхийн зөрчлийг арилгах, хөгжил дагасан эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй хийхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ" гэж тодотголоо.

    Нийгмийн харилцааг 1992 оны Үндсэн хуулиар зохицуулж, түүнтэй уялдуулан 880 хууль, тогтоомж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Хэдий тийм боловч үүнээс 437 нь өдөр тутмын харилцааг тогтмол зохицуулж, даган мөрддөг хуулиуд байгаа бол 443 хууль нь нэг удаагийн шинжтэй үйлчилдэг хуулиуд байна.

    Cэтгэгдэл бичих