logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд дэлхийд тэргүүлсээр байх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2024 оны 02 сарын 23 09:00
    289

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    АНУ-ын эдийн засгийн тэлэлт сүүлийн хэдэн сарын турш бусад орнуудаас онцгойрч байна

    БНХАУ-ын эдийн засгийг үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт нь хойш татаж байна. Европт Их Британи 2023 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн хөнгөн түвшний уналтад орсон бол Германы эдийн засаг 2024 онд дахин агших эрсдэлд орж, улмаар Евро бүсийг бүхэлд нь доош чангаав. Япон улсын эдийн засаг ч өнгөрсөн онд уналттай байлаа.

    unnamed.jpg

    Харин дэлхийд хамгийн томд тооцогдох АНУ-ын эдийн засгийн тэлэлт сүүлийн хэдэн сарын турш бусад орнуудаас онцгойрч байна.

    “АНУ-ын эдийн засаг энэ онд дэлхийн ихэнх орны эдийн засгийг өсөлтөөрөө давсан хэвээр байх төлөвтэй. Ялангуяа БНХАУ, Европыг илүүрхэхээр байна” хэмээн “Moody’s”-ийн Ахлах эдийн засагч онцолжээ.

    АНУ-ын эдийн засгийн хүч дангаараа дэлхий даяарх эдийн засгийн гүнзгий удаашралыг нөхөхөд хангалттай байж, улмаар Олон Улсын Валютын Сан нэгдүгээр сард дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллөө 3.1 хувь болгон нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна.

    Cэтгэгдэл бичих