logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    Шинээр бүрдсэн Хамтарсан Засгийн газар ирэх 4 жилд 22 сайд, 16 яамтай ажиллана
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 10 08:30
    772

    Зургийг: ParliamentMN

    Засгийн газрын гишүүд тангараг өргөж, УИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийлээ

    Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, шинээр томилогдсон Сайд нар тангаргаа өргөлөө. Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй Парламентын анхдугаар чуулган хаалтаа хийлээ.

    Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулах үедээ "Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдафтай шийдвэрлэх, УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэхээр Парламентад хамгийн олон суудал авсан гурван нам буюу Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан"-аа онцолжээ. 

    Хамтарсан Засгийн газар байгуулснаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Л.Гантөмөр, Монгол Улсын Шадар сайдаар /Онцгой байдлын асуудал эрхэлсэн/ С.Амарсайхан, Монгол Улсын Шадар сайдаар /Өрсөлдөөний асуудал эрхэлсэн/ Т.Доржханд томилогдлоо.

    Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар Э.Одбаяр, 20 минутын хот-Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга томилогдож байна.

    Монгол Ардын нам, Ардчилсан нам болон ХҮН намын Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Ардын нам Ерөнхий сайдаас гадна 12 сайд, Ардчилсан нам найм, ХҮН нам хоёр сайдын суудал авчээ. Ийнхүү Шинээр бүрдэж буй Засгийн газар ирэх дөрвөн жилд 16 яамтай, 22 сайдтай ажиллахаар болж байна.  

    • Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
    • Сангийн сайдаар Б.Жавхлан
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Ч.Номин
    • Батлан хамгаалахын сайдаар С.Бямбацогт
    • Гэр бүл, хүний хөгжлийн сайдаар Л.Энх-Амгалан
    • Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Дэлгэрсайхан
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
    • Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
    • Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Ц.Туваан
    • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар Ж.Батсуурь
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү
    • Боловсролын сайдаар П.Наранбаяр томилогдлоо.
    Cэтгэгдэл бичих