logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Д.Отгонсүрэн
    БНХАУ-ын инфляц IV сард эрчимжиж, сүүлийн 3 сар дараалан 0-ээс өндөр түвшинд хадгалагдлаа
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 13 10:25
    333

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өсөв

    БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өсөж, сүүлийн гурван сар дараалан “тэг”-ээс давлаа. Үүнд зах зээлийн эрэлт сул байгаагаас үйлдвэрийн салбарын үнийн уналт удаан хугацаанд үргэлжилж байгаа нь нөлөөлсөн байна.

    Үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт болон ажилгүйдлийн түвшин өндөр байгаа энэ үед тус улсын Засгийн газраас өрхийн зарцуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа юм. Зах зээлийн эрэлт суларч, үйлдвэрийн үнэ буурсан нь компаниудын ашиг буурч, хөрөнгө оруулалтын салбар унахад шууд нөлөөлсөн байна.

    БНХАУ-ын Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд үйлчлүүлэгчдийн урсгал нэмэгдсэн ч худалдан авах чадвар нь сүүлийн есөн сарын хамгийн тааруу үзүүлэлт болсныг тус улсын Худалдааны танхимаас 20 мянга гаруй жижиглэн худалдаа эрхлэгчдийн дунд явуулсан судалгаа харуулж байна.

    Cэтгэгдэл бичих