logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Fitch Ratings: Төсөв, мөнгөний оновчтой бодлого нь Монгол Улсын зээлжих зэрэглэл ахихад нөлөөлөх гол хүчин зүйл
    Нийтэлсэн огноо: 2024 оны 03 сарын 27 10:00
    400

    Зургийг: С.Батсайхан

    Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлт 2024 онд 5.7 хувь болж саарна гэж "Fitch Ratings" таамаглалаа

    “Төсөв, мөнгөний оновчтой бодлого нь Монгол Улсын зээлжих зэрэглэл ахихад нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл байна” гэж “Fitch Ratings”-ийн шинжээчид мэдээллээ. Уул уурхайн салбарын орлогын өсөлтөөс бүрдсэн гадаад валютын нөөцийг оновчтой удирдаж, тогтвортой хадгалж чадах тохиолдолд зээлжих зэрэглэл ахих боломжтой гэж шинэ тайландаа дурджээ.

    Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2024 онд 5.7 хувь болж саарна гэж “Fitch Ratings” таамаглаж байна. Тус агентлаг хоёрдугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "B" түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргахдаа 2024 онд тулгамдаж болзошгүй эрсдэлүүдийг нэрлэж байсан юм. Тухайлбал: сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын уул уурхайн салбар эдийн засаг тэлэхэд гол түлхэц болж ирсэн ч зээлжих зэрэглэлийн гол шалгуур үзүүлэлтүүд өндөр савлагаатай байхад нөлөөлснийг онцолж байв.

    Мөн 2023 оны өсөлт хэр тогтвортой үргэлжлэх эсэхийг энэ онд болох Парламентын сонгууль харуулна гэж сануулж байсан юм. Үүний зэрэгцээ гадаад санхүүжилт түүхий эдийн орлогоос өндөр хамааралтай байгаа нь гол эрсдэл болохыг тодотгож байлаа. Жишээ нь: нүүрсний экспортын хэмжээ 10 хувиар буурахад төлбөрийн тэнцлийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэх дүнгээр буурах эрсдэлтэй гэж тооцоолжээ.

    Cэтгэгдэл бичих