logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    МАН, АН, ХҮН нам хамтран популизмыг сөрж, эрчим хүчний салбарт реформ хийхээ зарлав
    Нийтэлсэн огноо: 2024 оны 07 сарын 08 14:50
    485

    Зургийг: mongolia.gov.mn

    МАН, АН, ХҮН намын хооронд 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг илүү хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллах санамж бичигт Монгол Ардын нам, Ардчилсан нам, ХҮН намын дарга нар гарын үсэг зурлаа. Ийнхүү хамтарсан Засгийн газар байгуулж, эрчим хүчнээс либералчлалаас эхлээд улс орны хөгжлийн шийдэл болсон томоохон төслүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэхээ намын дарга нар мэдэгдлээ.

    УИХ-д суудалтай гурван улс төрийн хүчин эдийн засагт чухал нөлөөтэй реформууд хэрэгжүүлэхэд ийнхүү санал нэгдэж байгаагаараа анхаарал татаж байна.

    Эрчим хүчний хэрэглээ, оргил ачаалал нэмэгдэх хэрээр сүүлийн жилүүдэд тогтмол алдагдалтай ажиллаж байгаа Монголын эрчим хүчний салбар өнгөрсөн онд бараг 40 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн юм.

    Хүчин чадлын дутагдал, тоног төхөөрөмжийн насжилтаас гадна өртгөөсөө хавьгүй доогуур үнэтэй цахилгаан хэрэглэж буй нь салбарын ужгирсан асуудлуудын суурь болохыг мэргэжилтнүүд хэлдэг.

    Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүйгээр метро зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх боломжгүй. Иймд Эгийн голын болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, говийн бүсэд баригдах нар, салхины станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татахад нэн түрүүнд анхаарна гэдгээ намын дарга нар онцолж байна.

    Дэлхийн Эдийн Засгийн Форумын эрчим хүчний шилжилтийн индексээр Монгол Улс 120 улсаас сүүлээсээ тавдугаарт эрэмбэлэгдсэн юм.

    Cэтгэгдэл бичих