logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн үйл ажиллагааны орлого 72.6 хувиар, цэвэр ашиг нь 754.1 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2024 оны 08 сарын 07 15:30
    342

    Зургийг: С.Батсайхан

    “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцааны ханш он гарсаар 242 гаруй хувиар өссөн, зах зээлийн үнэлгээ нь 140.5 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна

    “Монголын Хөрөнгийн бирж” ХК 2024 оны эхний хагас жилд 8.6 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 72.6 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 754.1 хувиар өсөж, 17.8 тэрбум төгрөг хүрсэн байна.

    Тус компани оны эхний  хагас жилд 797.08 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа зохион байгуулжээ. Өдөрт дунджаар 6.28 сая ширхэг үнэт цаас 6.37 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

    Дараагийн тайлант хугацаанд Топ-100 аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага, шалгуурыг багасгах чиглэлд холбогдох журмуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар байгааг мэдээллээ. Мөн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг Монголын санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарч байгааг тодотгож байна.

    “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцааны ханш энэ он гарсаар 242 гаруй хувиар өссөн, зах зээлийн үнэлгээ нь 140.5 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

    Cэтгэгдэл бичих