logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 17.2 тонн үнэт металл худалдан аваад байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 02 09:20
    727
    Ирэх онд Монголбанк 22-23 тонн алт худалдан авах тооцоотой байна

    Аравдугаар сард Монголбанк ойролцоогоор 2.2 тонн үнэт металл худалдан авсан байна. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр 17.2 тонн боллоо. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал таван хувиар буурсан үзүүлэлт болж байна.

    Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.2 тонн, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1.2 тонн үнэт металл худалдан авчээ.

    Ирэх онд Монголбанк 22-23 тонн алт худалдан авах тооцоотой байгаа аж. Үүнтэй харьцуулахад 2020 онд Монголбанк 23.5 тонн алт худалдан авсан нь 2007 оноос хойших дээд үзүүлэлт болж байсан юм.

    III улиралд дэлхий даяарх Төв банкнууд гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор их хэмжээгээр алт худалдан авсныг Дэлхийн алтны зөвлөл мэдээллээ.

    Өнгөрсөн улиралд Төв банкнууд нийт 400 гаруй тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг дөрөв дахин өссөн үзүүлэлт болж байна.

    Энэ онд Төв банкнуудын алт худалдан авалт 1967 оноос хойших дээд цэгт хүрээд байгаа юм.

    Сүүлийн байдлаар олон улсад алтны спот үнэ 0.6 хувиар өсөж, унц нь 1650 ам.доллар хүрчээ. Он гарсаар алтны үнэ 10 орчим хувиар буураад байгаа юм. Харин энэ хугацаанд АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ эрчимтэй чангаруулж, ам.долларын ханш 16 орчим хувиар чангараад байна.

    Cэтгэгдэл бичих