logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардал 2018 оноос хойш буурсаар байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 13 10:00
    521

    Зургийг: С.Батсайхан

    Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулснаас хойш 70 гаруй зөвшөөрөл олгожээ

    Хувийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын нийт зардал 2018 оноос хойш тасралтгүй буурч байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын тайлан харууллаа.

    2021 онд геологи хайгуулын ажилд 102 тэрбум төгрөг зарцуулсан нь 2020 оноос 16 хувиар, 2019 оноос 32 хувиар буурсан үзүүлэлт болж байна. 2022 онд хайгуулын ажилд зарцуулсан нийт зардлын тооцоолол гараагүй байгаа юм.

    HAIGUUL-GFX.png

    Өнгөрсөн онд Ашигт малтмал, газрын тосны газар нийт хайгуулын ажлын 874 тайлан хүлээн авсан нь 2021 оныхоос 10 орчим хувиар буурсан дүн боллоо. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо өнгөрсөн жилүүдэд буурч, хөрөнгө оруулалт багасаж байгаатай шууд хамааралтай болохыг тайланд онцолжээ.

    Монгол Улсын хувьд 2010 оны дөрөвдүгээр сараас 2014 он дуустал хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй байна. Харин Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах замаар 2015 оны нэгдүгээр сараас дахин зөвшөөрөл олгож эхэлсэн юм.

    2017-2022 оны хоорондох таван жилийн хугацаанд Монгол Улсад жилд 50 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож байсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээлж байв. Тусгай зөвшөөрөл олголтыг цахимжуулснаар жилд олгогдож буй 100 орчим хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3-4 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

    Монгол Улс 2022 оны 11 дүгээр сарын 23-наас хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэлснээс хойш нийт 70 гаруй зөвшөөрөл олгоод байгааг Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ.

    Энэ оны хоёрдугаар сарын байдлаар Монгол Улс нийт нутаг дэвсгэрийнхээ 2.6 хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ нь 2017 онд  Засгийн газар эрдсийн хайгуулыг эрчимжүүлэх бодлого баримталснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газар нутгийн эзлэх хувь 5.8 хувьд хүрч байжээ.

    Cэтгэгдэл бичих