logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Уоррен Баффет: Банкнууд уналтад орох магадлалтай ч хадгаламж эзэмшигчид мөнгөө алдахгүй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 13 09:40
    696

    Зургийг: Andrew Harrer/Bloomberg

    Банкнуудын дампуурал хараахан өндөрлөх болоогүйг Уоррен Баффет анхааруулав

    “Дахин илүү олон АНУ-ын банк уналтад орох магадлалтай ч хадгаламж эзэмшигчид мөнгөө алдахгүй гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй” гэж тэрбумтан Уоррен Баффет мэдэгдлээ.

    Одоогоор банкнуудын дампуурал хараахан дуусаагүй байгааг "Berkshire Hathaway”-ийн Гүйцэтгэх захирал “CNBC” телевизэд ярилцлага өгөх үедээ анхааруулсан байна.

    Хэдий тийм боловч АНУ-ын засаг захиргаа хадгаламж эзэмшигчдийг хамгаалах арга хэмжээ авсан ч хувьцаа эзэмшигчид алдагдал хүлээхийг Уоррен Баффет онцолжээ. Тиймээс асуудалд орсон банкнуудын хувьцаа нь ашигтай хөрөнгө оруулалт болохгүй гэж мэдэгдлээ.

    Untitled-3.png

    Үүний зэрэгцээ I улиралд АНУ-ын тэргүүлэх банкнуудын хадгаламжийн хэмжээ сүүлийн 10 жил дэх хамгийн өндөр дүнгээр буусныг тайлагнана гэж шинжээчид үзэж байна. Тодруулбал: “JPMorgan Chase”, “Bank of America”, “Wells Fargo” банкнууд дахь харилцагчдын хадгаламж өмнөх оны мөн үеэс 521 тэрбум ам.доллароор буурсан гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ.

    Уоррен Баффет Холбооны хадгаламжийн даатгалын корпорац хадгаламжаа даатгуулсан арилжааны банкнуудаас хураамж авдаг учир дампуурсан банкны харилцагчийн хохирлыг барагдуулахад АНУ-ын Засгийн газар ямар нэг хохирол хүлээхгүйг тодотгосон байна. Мөн “Berkshire Hathaway” арилжааны банкнуудад эзэмшдэг хувьцаагаа зарж буй нь тухайн компанийн менежментийг шүүмжилсэн гэхээс илүү санхүүгийн салбарын төлөвийг бүхэлд сөргөөр харж байгаатай холбоотойг мэдээллээ.

    Оны эхний улирал болон гуравдугаар сард банкнуудын хувьд хамгийн санаа зовоосон асуудал хадгаламж болохыг “Wells Fargo”-ийн шинжээч мэдээлж байв. Ойрын хугацаанд гурван банк уналтад орсноор хэрэглэгчдийн дунд болгоомжлол газар авч, хадгаламжаа татаж байгааг тэрбээр онцолжээ.

    Cэтгэгдэл бичих