logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНЭУ “Их-20”-ийн бүлгийн уулзалтаар криптовалютыг зохицуулах асуудлыг хөндөж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 14 11:40
    374

    Зургийг: Angel Garcia/Bloomberg

    БНЭУ крипто арилжааг хориглоогүй ч өндөр татвар тогтоосноор энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаад байна

    Энэтхэг улс криптовалютуудыг зохицуулах олон улсын бодлогын хүрээг боловсруулах асуудлыг “Их-20”-ийн бүлгийн гишүүн орнуудтай хэлэлцэж байна.

    “Нэг улс дангаараа криптовалютуудыг зохицуулах боломжгүй. Тиймээс стандартчилсан үйл ажиллагааны журмыг хамтран гаргаж, бодлогын хүрээг боловсруулах талаар хэлэлцэж байна” гэж БНЭУ-ын Сангийн сайд мэдэгдлээ.

    Энэ онд БНЭУ “Их-20”-ийн бүлгийг даргалж байгаа бөгөөд гишүүн орнуудын дунд крипто зах зээлийн зохицуулалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь анхаарал татсан сэдэв болсон юм.

    Энэтхэгийн хувьд крипто арилжааг хориглоогүй ч өндөр татвар тогтоосноор энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлаад байна.

    Крипто арилжааны орлогод тогтоосон 30 хувийн татварын цуцлах асуудлыг БНЭУ-ын Засгийн газар хойш тавьсаар байгаа юм. Мөн Энэтхэг улс дижитал хөрөнгөтэй холбоотой алдагдлыг бусад хөрөнгийн орлогоор тэнцвэржүүлэхийг хориглосон нь крипто биржүүдэд хүндхэн цохилт болоод байна. Энэтхэг улсаас гадна Олон Улсын Валютын Сан криптовалютуудыг журамлах олон улсын стандартыг боловсруулахыг зөвлөж байна.

    БНЭУ-ын Сангийн сайд тус улсад дижитал хөрөнгө бусад улс орнуудаас хэд дахин хурдацтай нэвтэрсэн учир хатуу зохицуулалт явуулах хэрэгтэйг онцоллоо.

    Cэтгэгдэл бичих