logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    О.Цэнгэг
    АНУ-ын агаарын цохилтын дараа Ираны крипто зах зээл эрс идэвхжив
    Anna Irrera
    Olga Kharif
    Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 06 14:40
    559

    Зургийг: SOPA Images/Bloomberg

    АНУ-ын агаарын цохилтын дараа 2.3 сая ам.доллартой тэнцэх хөрөнгө Ираны крипто платформуудаас гарлаа

    (Bloomberg) -- 7.8 тэрбум ам.долларын Ираны крипто зах зээл дайны үеэр анхаарал татаж эхэллээ. Ираны иргэд, эрх баригчид мөргөлдөөний үеэр хөрөнгөө хадгалах, шилжүүлэхийн тулд крипто зах зээл рүү хандаж байна.

    Аналитикийн компаниудын мэдээлж байгаагаар АНУ-ын агаарын цохилтын дараа Ираны крипто арилжааны платформууд дээрх идэвх эрс нэмэгджээ. Энэ нь нийт зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад өчүүхэн хэдий ч иргэд аюулгүй байдлын үүднээс хөрөнгөө хадгалах, эрх баригчид хориг арга хэмжээг тойрон гүйлгээ хийхээр ашиглаж байгааг дурдсан байна.

    “Chainanalysis”-ийн тодорхойлсноор нийт 2.3 сая ам.долларын хөрөнгө тус улсын арилжааны платформуудаас гарсан нь ердийн үеийнхээс 873 хувиар өндөр дүн болжээ.

    Ираны Төв банк АНУ-ын хориг арга хэмжээг зөөлрүүлэх, валютын хямралаас сэргийлэхээр нэг жилийн хугацаанд 500 сая ам.долларын цахим хөрөнгө худалдан авч байсныг “Elliptic”-ийн судалгаа онцолж байсан юм. Нэгдүгээр сард АНУ-аас Ираны крипто арилжааны хоёр платформыг Исламын хувьсгалт гвардийн корпустай холбоотой этгээдүүдийн их хэмжээний хөрөнгийг гүйлгээнд оруулсан гэх үндэслэлээр "Хар жагсаалт"-даа оруулжээ.

    Cэтгэгдэл бичих