logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Bitcoin”-ийн ханш сүүлийн 3 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ
    Suvashree Ghosh
    Нийтэлсэн огноо: 2026 оны 04 сарын 08 11:20
    133

    Зургийг: Jean Chung/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ болон Ираны тал гал зогсоох эхний шатны тохиролцоонд хүрсний дараа эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн ханш эрчимжиж, “Bitcoin”-ийн ханш гурван долоо хоногийн дээд түвшинд хүрч өслөө.

    Хамгийн том криптовалютын ханш 4.9 хүртэлх хувиар өсөж, 72,738 ам.доллар хүрсэн нь гуравдугаар сарын 18-наас хойших дээд түвшинд тооцогдож байна. Лхагва гарагт Сингапурын цагаар “Bitcoin”-ийн ханш 72 мянган ам.доллароос үл ялиг доогуур түвшинд арилжаалагдаж байна.

    Үүнээс гадна бусад жижиг хэмжээний токенуудад өсөлт давамгайллаа. Тухайлбал: “Ether”-ийн ханш 7.4 хүртэлх хувиар өсөж, 2273 ам.доллар хүрээд байна.

    “Крипто зах зээлийн лхагва гарагийн энэхүү сэргэлт  магадгүй хувьцаа болон түүхий эдийн зах зээлийн хөдөлгөөнийг дагаад хөдлөх төлөвтэй байгаа”-г “Orbit Markets” компанийн хамтран үүсгэн байгуулагч Каролин Маурон онцоллоо.

    Cэтгэгдэл бичих