
•Live
Биднийг дагах
Крипто
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
О.Цэнгэг
Крипто
Нийтлэлийг хуваалцах
О.Цэнгэг
Ойрх Дорнодын дайн ширүүссэнээр “Bitcoin”-ийн ханш дахин унав
Vildana Hajric
Нийтэлсэн огноо: 2026 оны 03 сарын 23 10:30
333
Зургийг: Andrey Rudakov/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнодын дайн ширүүссэнээр “Bitcoin”-ийн ханш дахин суларч эхэллээ. Ням гарагийн арилжаагаар ханш нь 3.3 хувиар буурч, гуравдугаар сарын эхэн үеэс хойших доод түвшинд хүрэв. Дайн эхэлснээс хойш арилжаалагчид “Bitcoin”-ийг зарсаар өмнөх сарын эцэс үеэс хойш 20 орчим хувиар унаад байна.
Энэ нь тус криптовалют дайны үеэр эрсдэлгүй хөрөнгө оруулалт болдог гэх байр суурь өөрчлөгдсөнийг харуулж байна. Хэдий тийм боловч зарим шинжээчдийн үзэж буйгаар Bitcoin” бусад эрсдэлтэй хөрөнгө оруулалтын зарах урсгалд хавчигдсан төдийгүй эрчим хүчний зардал нэмэгдэх эрсдэлтэй байгаа нь Bitcoin” олборлогчдын салбарт сөргөөр нөлөөлөхийг онцолж байна.
Cэтгэгдэл бичих